Аялал жуулчлалын бүсэд хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжтай болно
Жуулчлалын гол бүс болох хэвтээ болон босоо тэнхлэгийг дамнуулан хог боловсруулах байгууламжтай болох тооцооллыг гаргаж байна.
Мэдээллийн алба

Аялал жуулчлалын бүсэд хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах байгууламжтай болно.
Жуулчлалын гол бүс болох хэвтээ болон босоо тэнхлэгийг дамнуулан хог боловсруулах байгууламжтай болох тооцооллыг гаргаж байна.
Өвөл, зуны аяллын гол бүс, жуулчдын хамгийн их зорчдог Хөвсгөл аймгийн Хатгал суманд эхний хог боловсруулах байгууламжийг ашиглалтад оруулаад байна.
Энэ нь гол мөрний ай сав, жалга дагасан хогны асуудлыг шийдэх эхлэл гэж Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн зөвлөх н.Аригуун ярилаа.
Mongolian National Radio · Аялал жуулчлалын бүсэд хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжтай болно


















