“Аялал жуулчлалын долоо хоног” 2 дахь өдрөө үргэлжилж байна
Өнөөдрийн хэлэлцүүлгээр тогтвортой ажиллах хүний нөөцийг бэлтгэх асуудлыг хөндөж байна.
Мэдээллийн алба

“Аялал жуулчлалын долоо хоног” хоёр дахь өдрөө үргэлжиж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр тогтвортой ажиллах хүний нөөцийг бэлтгэх асуудлыг хөндөж байна.
Манайд өвлийн улиралд жуулчин хүлээж авах боломжтой 200 орчим бааз, кемп бий.
Тогтмол ажиллахыг зорьж байгаа 20 гаруй хувь нь төв суурин, засмал замтай ойр байрлаж байна.
Гэтэл жуулчдын зорьж очих дуртай хөдөөд өвлийн улиралд ажилладаг жуулчны бааз бараг байхгүй шалтгаан нь ажиллах хүчнээс шууд хамааралтай гэдгийг хэлж байлаа.
Мэргэжлийн аялал жуулчлалын холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн н.Алтантуяа ингэж ярилаа.
Mongolian National Radio · “Аялал жуулчлалын долоо хоног” 2 дахь өдрөө үргэлжилж байна
Жуулчдын хүсэл нь тухтай цэвэрхэн орчин, сайн үйлчилгээ. Гэвч энэ бүгд хүний нөөцөөс ихээхэн хамааралтай. Ийнхүү өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналыг нэгтгэж хүний нөөцийг бүрдүүлэх төлөвлөгөөг салбарынхан гаргах юм байна.


















