“Аялгуут намар”-аа дуулна
Монголын урлагийн ертөнцийн сор болсон уран бүтээлчид энэхүү тоглолтын тайзнаа чуулж, хит болсон бүтээлүүдээ эгшиглүүлэх нь ээ.
Мэдээллийн алба

“Аялгуут намар” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 27-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
Монголын урлагийн ертөнцийн сор болсон уран бүтээлчид энэхүү тоглолтын тайзнаа чуулж, хит болсон бүтээлүүдээ эгшиглүүлэх нь ээ.
Тус тоглолтод үзэгч сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн нийтийн дууны болон рок поп, хошин урлагийн уран бүтээлч оролцох аж.
Тодруулбал:
-МУГЖ Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн
-МУГЖ С.Батсүх, Б.Бат-Энэрэл
-МУГЖ Н.Чулуунхүү
-МУГЖ Г.Батбаяр
-МУГЖ Э.Бүрнээбаяр
-МУГЖ Ч.Амаржаргал
-МУГЖ Харангын Ц.Энхманлай
-МУСТА Н.Оюунчимэг
-МУСТА Б.Батболд
-МУСТА Э.Энх-Эрдэнэ
-МУСТА А.Мөнхбат, Д.Бурмаа, Л.Банзрагч
-МУСТА Б.Номин-эрдэнэ /Шуранхай/
-Хурд хамтлаг
-Хар сарнай
-Дижитал
-3 Бүдүүн
-Мотив
-Эмоци продакшн зэрэг 15 гаруй хамтлаг дуучин байна.


















