Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Аянганууд" арав дахь ялалтаа авлаа

"Аянганууд" арав дахь ялалтаа авлаа

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Аянганууд" арав дахь ялалтаа авлаа
"Аянганууд" арав дахь ялалтаа авлаа. Зураг: МҮОНРТ

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн хүрээнд өнөөдөр нийт 13 тоглот болж, алдарт “Детройт Ред Вингс” өөрийн талбайдаа бүсийн хүчтэй өрсөлдөгч “Тампа-Бэй Лайтнинг” багийг хүлээн авч, багууд улирлын 17 дахь тоглолтоо хийлээ. Багууд 3 үеийн 60 минутын турш мөсөн талбайд ширүүн өрсөлдөж, нйитдээ 7 шайб хаалганд орсон байна. Лигийн 11 удаагийн аварга Детройтын “Улаан Жигүүрүүд”-ээс Дани довтлогч Франс Нильсен, 36 настай швед довтлогч Хенрик Зеттерберг болон Райан Спрул нар тус бүр нэг шайбыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн юм.

Харин “Аянганууд”-аас багийн шилдэг довтлогч Стивен Стэмкос, орос хамгаалагч Никита Нестеров нар тус тус нэг гоолыг оруулсан бол багийн лидер Никита Кучеров 2 шайбыг хаалганд шигтгэсэн. Тэрээр тоглолтын гоолын харьцаа 3:3 байхад үндсэн цагийн сүүлийн мөчид гоолыг оруулж, багтаа ялалтыг авчирсан юм.

23 настай ОХУ-ын шилдэг довтлогч Кучеров энэ улирал 8 гоол оруулж, 13 ашигтай дамжуулалт өгчээ. “Тампа-Бэй Лайтнинг” ийнхүү улирлын 10 дахь хожлоо авч, 21 оноотой болсоноор дорнод бүсийн 6-р байрт дэвшлээ. Харин Детройт 17 оноотой энэ бүсийн 12-р байрт эрэмбэлэгдэж байна.

Хуваалцах