Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Аюулт үзэгдэл, ослын 116 дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.07-10.13/ нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 116 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын 116 дуудлага бүртгэгдлээ
Аюулт үзэгдэл, ослын 116 дуудлага бүртгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.07-10.13/ нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 116 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 105 нь гал түймэр, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн болон ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Хуваалцах