Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжиг тоглогдоно

дэлхийн сонгодог зохиол Оскар Уайльдын "Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжгийг тоглохоор болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжиг тоглогдоно
"Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжиг тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан энэ 5 дугаар сарын 27, 28, 29, 30, 31-нд болон 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд дэлхийн сонгодог зохиол Оскар Уайльдын "Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжгийг тоглохоор болжээ.

"Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжиг 60 минут үргэлжлэх бөгөөд 5 болон түүнээс дээш насны хүүхэд үзэхэд тохиромжтой. Мөн тус уран бүтээлийг харааны, сонсголын бэрхшээлтэй үзэгчид үзэх боломжтой юм байна.

Ташрамд дуулгахад, Найруулагч, соёлын тэргүүний ажилтан М.Ариунтуяагийн "Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжгийн зураачаар С.Энх-Од, дууны найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Э.Базарханд, гэрлийн найруулагчаар Х.Камесхан ажиллажээ.

Хуваалцах