Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Аз жаргалын эрэлчин” Монголын анхны хүүхдийн дуулалт жүжиг Франц, Бельгийн тайзнаа тоглогдоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Аз жаргалын эрэлчин” улсын уралдаан үе шаттайгаар зохион байгуулагдсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аз жаргалын эрэлчин” Монголын анхны хүүхдийн дуулалт жүжиг Франц, Бельгийн тайзнаа тоглогдоно
“Аз жаргалын эрэлчин” Монголын анхны хүүхдийн дуулалт жүжиг Франц, Бельгийн тайзнаа тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Аз жаргалын эрэлчин” улсын уралдаан үе шаттайгаар зохион байгуулагдсан.

Шалгарсан сурагчдаас бүрдсэн баг Монгол улс, Бүгд Найрамдах Франц улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Франц улсын нийслэл Парис, Бельги улсын нийслэл Брюселль хотод 2025 оны зургаадугаар сарын 28-наас долдугаар сарын 4-ний өдрүүдэд "Аз жаргалын эрэлчин" хүүхдийн дуулалт жүжгийг Франц сурагчидтай хамтран тоглох юм байна. Энэ нь Монгол өв, соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.

Мөн “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуулалт жүжиг Монголын хүүхдийн ордны тайзнаа 2025 оны зургаадугаар сарын 23-24-ний өдрүүдэд тоглогдоно.

Хуваалцах