Азарбайжанчууд ДАШТ-д хүнд жингийн бөхгүй очиж магадгүй
Багийн бүрэлдэхүүнд 125 кг-ийн жингийн ангилалд ДАШТ болон ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт, жингийнхээ шилдэг бөх Жамаладдин Магомедов багтах эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ.
Мэдээллийн алба

Франц Улсын нийслэл Парис хотноо ирэх мягмар гарагт эхлэх чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ бөхийн гүрнүүд зарласаар байна.
Азербайжаны шигшээ багийн хувьд 57 кг-д 2015 оны залуучуудын дэлхийн аварга Махир Амирасланов, 61 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Гажи Алиев, 65 кг-д цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга Агагусейн Мустафаев, 70 кг-д энэ жилийн 23 хүртэлх насны Европын аварга Гажимурад Омаров, 47 кг-д Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Жабрайл Хасанов, 86 кг-д Европын аваргын хошой мөнгөн медальт Александр Альборов нар зодоглохоор болжээ.
Багийн бүрэлдэхүүнд 125 кг-ийн жингийн ангилалд ДАШТ болон ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт, жингийнхээ шилдэг бөх Жамаладдин Магомедов багтах эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ.
Учир нь ДАШТ-ий өмнөх бэлтгэлийн үеэр бэртсэн бөгөөд үүнээсээ болж Парисыг зорихгүй байж болзошгүй аж. Тэрбээр хэрэв явахааргүй бол Азарбайжанчууд хүнд жингийн бөхгүй очих нь ээ.


















