Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ази гаралтай жүжигчин Кан Сун “Галзуу хурд” кинонд эргэн нэгдлээ

кино багийнхан “Fast saga” буюу “Хурдны домог” нэртэй шинэ ангиараа үзэгчиддээ нэгэн гэнэтийн бэлэг барьжээ. Тодруулбал, тус цувралыг зургаадугаар ангиас хойш орхисон Ази гаралтай жүжигчин Кан Сун(Хан) есдүгээр ангид эргэн ирж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ази гаралтай жүжигчин Кан Сун “Галзуу хурд” кинонд эргэн нэгдлээ
Ази гаралтай жүжигчин Кан Сун “Галзуу хурд” кинонд эргэн нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Эхний анги нь 2001 онд нээлтээ хийсэн “Fast and Furious” буюу "Галзуу хурд" киноны шинэ ангийн трейлэр өнгөрсөн долоо хоногт цацагдлаа. Гарсан цагаасаа үзэгчдийг байлдан дагуулж, өнгөрсөн 19 жилийн хугацаанд найман ангийг амжилттай бүтээсэн тус кино багийнхан “Fast saga” буюу “Хурдны домог” нэртэй шинэ ангиараа үзэгчиддээ нэгэн гэнэтийн бэлэг барьжээ. Тодруулбал, тус цувралыг зургаадугаар ангиас хойш орхисон Ази гаралтай жүжигчин Кан Сун(Хан) есдүгээр ангид эргэн ирж байна.

Сонирхуулахад, "Галзуу хурд - 9" кино ирэх тавдугаар сард нээлтээ хийх бөгөөд тус франчайзын сүүлийн буюу 10 дахь анги урьдчилсан товоор 2021 оны дөрөвдүгээр сард кино театруудаар гарна.

Хуваалцах