Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ази Номхон далайн бүсийн Отеллогийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно

Ази Номхон далайн бүсийн Отеллогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ази Номхон далайн бүсийн Отеллогийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
Ази Номхон далайн бүсийн Отеллогийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно. Зураг: МҮОНРТ

Ази Номхон далайн бүсийн Отеллогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн эхлэхэд 10 хоног үлдлээ.

Улаанбаатар хотноо Дэлхийн 10 орны Отелло тоглогчид 2 өдрийн турш өрсөлдөнө. Тус тэмцээнд оролцох тоглогчдын бүртгэл 2023 оны зургаадугаар сарын 15 өдрийн 12:00 цагт дуусч, 20:00 цагт Монгол Улсаа төлөөлөн тоглох дотоодын тоглогчдод зориулсан тэмцээний талаарх техникийн зөвлөгөөнийг Zoom-р хийнэ.

Зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол, Хятад, Солонгос, Япон, Индонез, Тайланд, Сингапур, Австрали, Дэлхийн отеллогийн холбооны энх тайвны багууд хоорондоо өрсөлдөнө.

Тус тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулснаар Монголын Отелло тоглогч нарт олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцох, дэлхийн чансаа өндөр тоглогчтой тоглох, туршлага солилцох, Монгол Улсыг оюуны спортоор дэлхий дахинд сурталчлах гайхалтай боломжийг бий болгож байгаа юм.

Дэлхийн Отеллогийн холбооноос APOC-ийн аварга болсон тамирчинд 2023 оны 11-р сард Италийн Ром хотод болох Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээнд оролцох эрхийг олгож нислэг, буудлын зардлыг нь хариуцах юм байна.

Эх сурвалж: Монголын отеллогийн холбоо

Хуваалцах