Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ази, Номхон далайн орнуудын тэмцээн өндөрлөлөө

Ази тивийн болон Номхон далайн бүсийн орнуудын дунд зохион байгуулагддаг футзалын болон чирлидинг буюу хөгжөөн дэмжигч, бүжигчин охидын тэмцээн энэ сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ази, Номхон далайн орнуудын тэмцээн өндөрлөлөө
Ази, Номхон далайн орнуудын тэмцээн өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Ази тивийн болон Номхон далайн бүсийн орнуудын дунд зохион байгуулагддаг футзалын болон чирлидинг буюу хөгжөөн дэмжигч, бүжигчин охидын тэмцээн энэ сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. БНХАУ-ын Линву хотод болсон энэ наадамд Монгол улсаас 33 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Өмнө нь энэ наадам 3 удаа футзалын төрлөөр зохиогдож байсан бол энэ жилээс эхлэн хөгжөөн дэмжигч, бүжигчин охидын тэмцээнийг давхар зохион явуулах болсон билээ.


Энэ тэмцээнд оролцсон МУИС-ийн Хөгжөөн дэмжигчд охидын баг 4 төрөлд өрсөлдөж Үндэсний хувцастай үзүүлбэрийн төрлөөр 3-р байрт шалгарч хүрэл медаль хүртэж, цомын эзэд боллоо. Түүнчлэн энэ тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагч нарын дунд зохион байгуулагдсан үзүүлбэрт Монголын багийн ахлагч М.Номундарь амжилттай оролцож 2-р байрт шалгарч, тусгай шагналын эзэн болжээ.

Наадмын футзалын тэмцээнд 9 орны баг оролцлоо. Монгол улсад сүүлийн жилүүдэд Футзалын спорт эрчимтэй хөгжиж Монголын 20 хүртэлх насны шигшээ баг энэ онд залуучуудын Азийн АШТ-ий шилдэг 8 багийн нэгээр тодроод байгаа билээ. Энэ удаагийн наадамд оролцсон 9 багийн тамирчдаас Монгол улсын баг 6 дугаар байрт шалгарч, энэ тэмцээнд өмнө нь үзүүлж байсан амжилтаа ахиулж чадсан байна.

Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ази тивийн оюутны спортын холбоо (АОСХ)-ны дэд ерөнхийлөгч, МУГД, доктор Доржсүрэнгийн Жаргалсайхан тус тэмцээнийг АОСХ-ноос томилогдсон үүргийн дагуу удирдан ажиллаж байна.

Хуваалцах