Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Азийн 15 улс чөлөөт худалдааны томоохон гэрээ байгуулна

Өчигдөр эхэлсэн АСЕАН-ы 37 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ болон Азийн 14 орон дэлхийд хамгийн томд тооцогдох чөлөөт худалдааны гэрээг байгуу

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн 15 улс чөлөөт худалдааны томоохон гэрээ байгуулна
Азийн 15 улс чөлөөт худалдааны томоохон гэрээ байгуулна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр эхэлсэн АСЕАН-ы 37 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ болон Азийн 14 орон дэлхийд хамгийн томд тооцогдох чөлөөт худалдааны гэрээг байгуулах гэж байна. Энэ гэрээнд Японоос авахуулаад Австрали, Шинэ Зеланд гээд нийт 2.2 тэрбум хүн амтай 15 улс нэгдэж байгаа юм. Чөлөөт худалдааны гэрээг байгуулснаар худалдааны татвар бууруулах, цахим худалдааны шинэ дүрмүүдийг системчлэх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжийг бэхжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Гэвч Азийн улс орнууд энэ гэрээнд нэгдэх нь чөлөөт худалдааны бүсээс гадна орших Америк болон үндэстэн дамнасан томоохон компаниудад багагүй хохиролтойг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Хуваалцах