Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн АШТ-нд өрсөлдөх 3Х3 сагсан бөмбөгийн тамирчид тодорлоо

Үүнд эрэгтэй багт Ариунболдын Ананд, Даваасамбуугийн Дэлгэрням, Энхбатын Дөлгөөн, Онолбаатарын Энхбаатар нар сонгогдсон бол эмэгтэй багт Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Цэнджавын Болорцэцэг, Онолбаатарын Хулан, Мөнхсайханы Цэрэнлхам нар шалгарсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн АШТ-нд өрсөлдөх 3Х3 сагсан бөмбөгийн тамирчид тодорлоо
Азийн АШТ-нд өрсөлдөх 3Х3 сагсан бөмбөгийн тамирчид тодорлоо. Зураг: МҮОНРТ

FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нөөс ирэх дөрөвдүгээр сарын 2-ны хооронд Сингапур Улсад болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо.

Үүнд эрэгтэй багт Ариунболдын Ананд, Даваасамбуугийн Дэлгэрням, Энхбатын Дөлгөөн, Онолбаатарын Энхбаатар нар сонгогдсон бол эмэгтэй багт Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Цэнджавын Болорцэцэг, Онолбаатарын Хулан, Мөнхсайханы Цэрэнлхам нар шалгарсан юм.

Сонирхуулахад, 3x3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-нд манай улсын эрэгтэй баг 2017 онд түрүүлж, 2018, 2019 онд мөнгөн медаль хүртэж байсан бол эмэгтэй баг 2013 онд хүрэл медалийн эзэн болж байв.

Хуваалцах