Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн аваргуудыг МҮОХ-ны удирдах зөвлөл хүлээн авав

Энэ үеэр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар байлцаж, цаашид уг спортын төрлийг дэмжин ажилллана гэдгээ илэрхийлсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн аваргуудыг МҮОХ-ны удирдах зөвлөл хүлээн авав
Азийн аваргуудыг МҮОХ-ны удирдах зөвлөл хүлээн авав. Зураг: МҮОНРТ

“3х3” сагсан бөмбөгийн Азийн аварга Шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр Улаабаатар хотод зохиогдсон.

“Crocus Event Hall”-д болж өнгөрсөн уг тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг үзэгдчийг баясгасан тоглолт үзүүлж, Азийн аварга болсон билээ.

Улмаар 2018 оны зургадугаар сард Филиппин улсын Манила хотод болох 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхээ халаасласан юм.

Тэгвэл багийн спортын төрлөөр тивийн аварга болж чадсан залуусыг МҮОХ-ны удирдах зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.

Энэ үеэр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар байлцаж, цаашид уг спортын төрлийг дэмжин ажилллана гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн баг тамирчдыг дасгалжуулсан дасгалжуулагч С.Тулгыг “Олимпийн алдар” одонгоор шагнаж, тамирчдад бэлтгэлийн дараах сэргээлтийн уураг, уургийн бэлдмэл гардуулав.

Уг тэмцээнд манай баг Австрали, Шинэ Зеланд, Япон зэрэг тивийн болон бүс нутгийн хүчирхэг багуудыг хожиж, нэг ч ялагдалгүйгээр аваргалсан юм. Мөн тус тэмцээний “Хамгийн үнэ цэнэтэй тоглогч”-оор Э.Дөлгөөн тодорсон билээ.

Хуваалцах