Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Азийн аваргын медальт Б.Нарантуяа ДАШТ-д өрсөлдөж байна

Монгол Улсын 10 удаагийн аварга Б.Нарантуяа өнгөрсөн гуравдугаар сард болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн аваргын медальт Б.Нарантуяа ДАШТ-д өрсөлдөж байна
Азийн аваргын медальт Б.Нарантуяа ДАШТ-д өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Снукер бильярд (6 улаан)-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-6-нд Малайз улсын Куала Лумпур хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Баярсайханы Нарантуяа өрсөлдөж байгаа бөгөөд тэрбээр хасагдах шатанд Энэтхэгийн тамирчинтай тоглохоор болжээ.

Ташрамд дуулгахад, Монгол Улсын 10 удаагийн аварга Б.Нарантуяа өнгөрсөн гуравдугаар сард болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

Хуваалцах