Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн буддистуудын Энхтайвны бага хурал Улаанбаатар хотод болно

Буддын шашинтны хамгийн том арга хэмжээний нэг болох энэ уулзалтад 30 орны 500 зочид, төлөөлөгч оролцох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн буддистуудын Энхтайвны бага хурал Улаанбаатар хотод болно
Азийн буддистуудын Энхтайвны бага хурал Улаанбаатар хотод болно. Зураг: МҮОНРТ

Гандантэгчилэн буюу Төгс Баясгалант их хүлгэн хийд өнгө үзэмжээ нэмж эхэллээ.

Улаанбаатар хотын төв цэгт оршдог ч гэр хорооллоор хүрээлүүлсэн уг соёлын дурсгалт газарт сүслэн мөргөх хүмүүст нэг л эвгүй. Иймд уг хийдийн хамт олон айлуудын банзан хашаа, модон жорлон, навсархай гэр, нүүрсний утаа, үнс шороо бужигнасан орчны нөлөөгөөр улам саарал болж гундсан уг дурсгалт газраа энэ сарын 21-нд болох Азийн буддистуудын Энхтайвны бага хуралд бэлтгэж буй гэнэ.

Буддын шашинтны хамгийн том арга хэмжээний нэг болох энэ уулзалтад 30 орны 500 зочид, төлөөлөгч оролцох аж.

Хуваалцах