Азийн гимнастикийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Азийн гимнастикийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Мэдээллийн алба

Монголын гимнастикийн холбоо Азийн гимнастикийн холбоотой хамтран “Паркоур гимнастикийн Ази тивийн олон улсын дасгалжуулагчийн сургалт”-ыг зохион байгуулж байгаа билээ. Уг сургалтын экспертээр БНСУ-ын иргэн, Азийн гимнастикийн холбооны техникийн хорооны дэд ерөнхийлөгч Ким Жихо ажиллаж байгаа юм.
Түүнийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган хүлээн авч уулзан гимнастикийн спортыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ны Алтан медалиар шагналаа. Энэхүү сургалтад Йордан Улсаас 3 дасгалжуулагч, Монгол Улсын 17 дасгалжуулагч, тамирчин нийлсэн 21 хүн хамрагдаж байна.
“Паркоур” гимнастик гэдэг нь их хотын гимнастик буюу “Урбан” гимнастик юм.


















