Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Азийн хүүхдүүд 2024" олон улсын наадамд Монгол Улсын 59 тамирчин оролцоно

"Азийн хүүхдүүд 2024" олон улсын VIII наадамд Монгол Улсын 59 тамирчин спортын 9 төрөлд оролцоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Азийн хүүхдүүд 2024" олон улсын наадамд Монгол Улсын 59 тамирчин оролцоно
"Азийн хүүхдүүд 2024" олон улсын наадамд Монгол Улсын 59 тамирчин оролцоно. Зураг: МҮОНРТ

"Азийн хүүхдүүд 2024" олон улсын VIII наадамд Монгол Улсын 59 тамирчин спортын 9 төрөлд оролцоно.

Биеийн тамир, спортын улсын хорооноос "Азийн хүүхдүүд 2024" олон улсын наадамд оролцох баг, тамирчдыг үдэх ёслолыг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл баг, тамирчдад амжилт хүсэж, Монгол Улсын төрийн далбааг багийн ахлагч, Спортын Анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчигт гардууллаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах