Азийн наадмыг БНХАУ-ын баг тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна
Азийн спортын 18-р их наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Өнөөдрийн байдлаар тус наадмыг нийт болон алтан медалийн тоогоор БНХАУ-ын баг тамирчид тэргүүлж байна. Улс орнуудын нийт оноо авсан байдлыг танилцуулбал, БНХАУ-ын тамирчид 7 алт, 5 мөнгө, 4 хүрэл, Япон 3 алт, 6 мөнгө, 5 хүрэл,
Мэдээллийн алба

Азийн спортын 18-р их наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Өнөөдрийн байдлаар тус наадмыг нийт болон алтан медалийн тоогоор БНХАУ-ын баг тамирчид тэргүүлж байна. Улс орнуудын нийт оноо авсан байдлыг танилцуулбал, БНХАУ-ын тамирчид 7 алт, 5 мөнгө, 4 хүрэл, Япон 3 алт, 6 мөнгө, 5 хүрэл, БНСУ-ын тамирчид 2 алт, 3 мөнгө, 5 хүрэл медальтайгаар эхний гурван байрт жагсчээ.
Манай улсын хувьд өнөөдөр Азийн наадмын чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд барилдсан ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Бэхбаяр алтан медаль, ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль хүртсэнээр тус жагсаалтын 9 дүгээрт эрэмбэлэгдээд байна.


















