Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн наадмын гарын авлагыг спорт холбоодод хүргүүллээ

Зохион байгуулах хорооноос Азийн наадмын техникийн гарын авлагыг шинэчлэн ирүүлснийг спорт холбоодод хүргүүллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн наадмын гарын авлагыг спорт холбоодод хүргүүллээ
Азийн наадмын гарын авлагыг спорт холбоодод хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Азийн XIX спортын наадам ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо зохиогдоно.

Зохион байгуулах хорооноос Азийн наадмын техникийн гарын авлагыг шинэчлэн ирүүлснийг спорт холбоодод хүргүүллээ.

Мөн Азийн наадамд оролцох тамирчдын тоон мэдүүлгийг шинэчилж ирүүлэхийг Зохион байгуулах хорооноос хүссэн тул тоон мэдээллийн бүртгэлийг спорт холбоод руу илгээгээд байна. Наадамд оролцох спортын холбоод ирэх гуравдугаар сарын 1-ний дотор тамирчны тоон мэдүүлгээ МҮОХ-нд ирүүлэх шаардлагатайг анхааруулж байна.

Энэ удаагийн Азийн наадам нь 40 спортын 61 дэд төрлийн хүрээнд явагдах бөгөөд бокс зэрэг зарим төрөлд Парисын олимпын эрх өгөхөөрөө онцлогтой.

Хуваалцах