Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн наадмын хоккейн аварга баг Парисын олимпын эрх авна

Ханжоугийн Азийн наадмын зүлэгний хоккейн тэмцээний аварга багуудад “Парис-2024” олимпын эрх олгохоор шийдвэрлэлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн наадмын хоккейн аварга баг Парисын олимпын эрх авна
Азийн наадмын хоккейн аварга баг Парисын олимпын эрх авна. Зураг: МҮОНРТ

Олон улсын хоккейн холбооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ханжоугийн Азийн наадмын зүлэгний хоккейн тэмцээний аварга багуудад “Парис-2024” олимпын эрх олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийг ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл баталгаажуулжээ.

Парисын олимпын хоккейн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг өрсөлдөнө. Зохион байгуулагч Франц эрхээ шууд авах бол тивүүдийн АШТ-ээс таван эрхийн эзэн тодорно. Эрх олгох эдгээр тэмцээний нэг нь Азийн наадам байх аж.

Улмаар эрхийн тэмцээнээс зургаан баг нэмэгдсэнээр шилдэг 12 баг бүрдэнэ.

Сонирхуулахад, Токиогийн олимпын хоккейн тэмцээний эрэгтэйчүүдийн өрсөлдөөнд Бельги, эмэгтэйчүүдийн төрөлд Нидерландын шигшээ түрүүлжээ.

Хуваалцах