Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн тамирчид сургалтад хамрагдав

Сургалтад “Гүүр контент” ХХК-ийг үүсгэн байгуулагч, сэтгэлзүйч Т.Энхбилэг хүрэлцэн ирж “Тэмцээний өмнөх сэтгэл зүйн бэлтгэл” сэдвээр маш сонирхолтой сургалт оров.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн тамирчид сургалтад хамрагдав
Азийн наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн тамирчид сургалтад хамрагдав. Зураг: МҮОНРТ

МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын комиссоос зохион байгуулж буй 2023 оны эхний сургалт Олимпик хауст амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү сургалтад Ханжоугийн Азийн наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлөөр хичээллэдэг тамирчид хамрагдсан юм.

Сургалтад “Гүүр контент” ХХК-ийг үүсгэн байгуулагч, сэтгэлзүйч Т.Энхбилэг хүрэлцэн ирж “Тэмцээний өмнөх сэтгэл зүйн бэлтгэл” сэдвээр маш сонирхолтой сургалт оров.

Мөн МҮОХ-ноос тамирчдад Допингийн эсрэг цахим сургалтад хэрхэн хамрагдаж сертификат авах зөвлөмжийг хүргэж, Ханжоугийн Азийн наадмын талаар товч мэдээллийг өглөө.

Хуваалцах