Азийн наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн тамирчид сургалтад хамрагдав
Сургалтад “Гүүр контент” ХХК-ийг үүсгэн байгуулагч, сэтгэлзүйч Т.Энхбилэг хүрэлцэн ирж “Тэмцээний өмнөх сэтгэл зүйн бэлтгэл” сэдвээр маш сонирхолтой сургалт оров.
Мэдээллийн алба

МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын комиссоос зохион байгуулж буй 2023 оны эхний сургалт Олимпик хауст боллоо.
Энэхүү сургалтад Ханжоугийн Азийн наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлөөр хичээллэдэг тамирчид хамрагдсан юм.
Сургалтад “Гүүр контент” ХХК-ийг үүсгэн байгуулагч, сэтгэлзүйч Т.Энхбилэг хүрэлцэн ирж “Тэмцээний өмнөх сэтгэл зүйн бэлтгэл” сэдвээр маш сонирхолтой сургалт оров.
Мөн МҮОХ-ноос тамирчдад Допингийн эсрэг цахим сургалтад хэрхэн хамрагдаж сертификат авах зөвлөмжийг хүргэж, Ханжоугийн Азийн наадмын талаар товч мэдээллийг өглөө.


















