Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн спортын наадмын албан ёсны хөтөлбөрт цахим спортыг оруулна

Энэ шийдвэр нь “цахим спорт хурдацтай хөгжиж, спортын шинэ төрлийн хэмжээнд хүрсний илрэл мөн” гэж Азийн Олимпын зөвлөл мэдэгдлээ.

УД
УИХ дахь "МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл"-ийн бүлгийн ажлын алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн спортын наадмын албан ёсны хөтөлбөрт цахим спортыг оруулна
Азийн спортын наадмын албан ёсны хөтөлбөрт цахим спортыг оруулна. Зураг: МҮОНРТ

Хятадын Ханжоу хотод болох 2022 оны Азийн спортын наадмын албан ёсны хөтөлбөрт цахим спорт буюу онлайн видео тоглоомын төрлийг оруулахаар болжээ.

Энэ шийдвэр нь “цахим спорт хурдацтай хөгжиж, спортын шинэ төрлийн хэмжээнд хүрсний илрэл мөн” гэж Азийн Олимпын зөвлөл мэдэгдлээ.

Мөн Индонезийн Жакарта хотод болох 2018 оны Азийн наадамд цахим спортыг үзүүлэх тоглолт хэлбэрээр оруулахаар болсон байна.

Үүнээс гадна энэ онд Туркменистанд болох Азийн танхимын болон тулааны урлагийн наадмын хөтөлбөрт цахим спортыг оруулахаар болжээ.

Хуваалцах