“Азийн өвлийн наадам”-аас Монгол Улсын шигшээ баг тамирчид нийт 7 медаль хүртсэн түүхтэй
БНХАУ-ын Харбин хотноо 5 хоногийн дараа Азийн өвлийн 9 дэх удаагийн наадам “хөшиг”-өө нээнэ. 1986 онд анх удаагаа зохион байгуулагдсан өвлийн наадамд Монгол Улсын шигшээ баг тамирчид тасралтгүй оролцож нийт 1 мөнгө, 6 хүрэл меда
Мэдээллийн алба

БНХАУ-ын Харбин хотноо 5 хоногийн дараа Азийн өвлийн 9 дэх удаагийн наадам “хөшиг”-өө нээнэ. 1986 онд анх удаагаа зохион байгуулагдсан өвлийн наадамд Монгол Улсын шигшээ баг тамирчид тасралтгүй оролцож нийт 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байна.
-”Саппоро 1990” наадмаас гүйлтийн цанын буухиа төрлөөр хүрэл медаль
-“Чанчүнь-2007” наадамд уулын цанын төрөлд хүч үзсэн Ү.Марал хүрэл медаль
-2011 онд Казахстанд болсон VII дахь наадамд бөмбөгтэй хоккейчид мөнгөн медаль, цанын зүг чиг олох төрөлд дөрвөн хүрэл медалийг хүртсэн.


















