Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Азийн залуучуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Хонгконгод энэ сарын 13-14-ний өдрүүдэд болж, өчигдөр өндөрлөсөн байна.
Мэдээллийн алба

Азийн залуучуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Хонгконгод энэ сарын 13-14-ний өдрүүдэд болж, өчигдөр өндөрлөсөн байна.
Уг тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар Япон, БНСУ-ын дараа гуравдугаарт оржээ.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Гэрэлмаа Хонгконг, Тайвань, Энэтхэг, БНСУ-ын жүдочдыг ялан түрүүлсэн бол эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Д.Амартүвшин түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан манай бөх Д.Цогтбаатар БНСУ-ын бөхөд хожигдож, мөнгө авчээ. Дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр Японы бөхөд ялагдсан ч Энэтхэг, Ираны бөхчүүдийг ялан медалийн тавцанд гишгэсэн бол эмэгтэй 44 кг-ын жинд Г.Наранцэцэг, -78 кг-ын жинд Д.Одханд нар хүрэл медаль зүүжээ.


















