Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Алтансүх цэргийн гардан тулааны спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

Узбекистан улсын Бухара хотод цэргийн гардан тулааны спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд болов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Алтансүх цэргийн гардан тулааны спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
Б.Алтансүх цэргийн гардан тулааны спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Узбекистан улсын Бухара хотод цэргийн гардан тулааны спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд болов.Тэмцээнд манай улсаас ганц тамирчин оролцсон нь ДХИС-ийн сурагч Баатарнямын Алтансүх бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртсэн байна.

Б.Алтансүх нь үүнээс гадна “Монгол туургатан-2024” тэмцээний алт, мөнгөн медальтай ба муай-тай боксын өсвөр, залуучуудын УАШТ-ий алт, шүүтбоксын УАШТ-ий алт, холимог тулааны өсвөр, залуучуудын УАШТ-ий алтан медаль хүртэж, холимог тулааны спортын шилдэг эрэгтэй тамирчин болж байлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах