Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Анхбаяр, С.Ганбаяр нар Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээнд барилдана

“Лос-Анжелес-1984” олимпийн наадам, 1983 оны дэлхийн аварга, Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга АНУ-ын алдарт бөх Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 1-4-нд АНУ-ын Колорадо Спрингс хотод болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Анхбаяр, С.Ганбаяр нар Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээнд барилдана
Б.Анхбаяр, С.Ганбаяр нар Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээнд барилдана. Зураг: МҮОНРТ

“Лос-Анжелес-1984” олимпийн наадам, 1983 оны дэлхийн аварга, Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга АНУ-ын алдарт бөх Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 1-4-нд АНУ-ын Колорадо Спрингс хотод болно.

20 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монголын тамирчдаас Азийн аварга шалгаруулах тэмцээн болон залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Дмитрий Коркин, “Монголиа опен” тэмцээний аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Батчулууны Анхбаяр 74 кг-ын жинд оролцохоор болжээ.

Мөн АНУ-ын Мэриландын их сургуульд чөлөөт бөхийн туслах дасгалжуулагчаар ажиллаж буй, спортын мастер Санжаагийн Ганбаяр 65 кг-д зодоглох аж.

Манай улсаас тус тэмцээнд 2008 онд гавьяат тамирчин Б.Наранбаатар алт, ОУХМ Б.Батзориг, С.Сүхбаатар нар хүрэл медаль хүртэж байжээ.

Хуваалцах