Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Баасанжаргал түүхэн амжилтын эзэн боллоо

Азийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны курашийн тамирчин болсон тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Н.Кубашеваг 3:0, хагас шигшээд Узбекистаны А.Мухлисаг 10:0-ээр ялсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Баасанжаргал түүхэн амжилтын эзэн боллоо
Б.Баасанжаргал түүхэн амжилтын эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

“Жакарта-Палембан-2018”-ын кураш бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдсөн Баярбатын Баасанжаргал аваргын төлөөх барилдаанд Узбекистаны бөх Д.Шерметовад 3:0-ээр дийлдэв.

Азийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны курашийн тамирчин болсон тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Н.Кубашеваг 3:0, хагас шигшээд Узбекистаны А.Мухлисаг 10:0-ээр ялсан юм.

Ийнхүү тэрбээр түүхэн амжилтын эзэн боллоо.

Хуваалцах