Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Бадамцэцэг тэргүүтэй шүдний эмч нар алслагдсан сумын иргэдийн амны хөндийн өвчлөлийг бууруулахаар орон нутагт ажиллаж байна

шүдний эмч нар 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр Булган аймгийн Баяннуур суманд хоёр өдрийн турш ажиллаж, 3-16 насны 241 хүүхдэд амны хөндийн эрүүл мэндэд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй хийсэн бөгөөд мөн тусгай асаргаатай болон нярай хүүхдүүдийг гэрт нь очиж үзлэг хийж, зөвлөгөө өгчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Бадамцэцэг тэргүүтэй шүдний эмч нар алслагдсан сумын иргэдийн амны хөндийн өвчлөлийг бууруулахаар орон нутагт ажиллаж байна
Б.Бадамцэцэг тэргүүтэй шүдний эмч нар алслагдсан сумын иргэдийн амны хөндийн өвчлөлийг бууруулахаар орон нутагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноноос төрөн гарсан жүжигчдийн нэг, шүдний эмч Б.Бадамцэцэг болон “Шүдний эрүүл мэнд – Боловсролын үндэсний сан” ТББ-ын хамт олон алслагдсан аймаг, сумын иргэдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилгоор орон нутагт ажиллаж байна.

Энэ хүрээнд шүдний эмч нар 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр Булган аймгийн Баяннуур суманд хоёр өдрийн турш ажиллаж, 3-16 насны 241 хүүхдэд амны хөндийн эрүүл мэндэд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй хийсэн бөгөөд мөн тусгай асаргаатай болон нярай хүүхдүүдийг гэрт нь очиж үзлэг хийж, зөвлөгөө өгчээ.

Энэ талаараа шүдний эмч Б.Бадамцэцэг “Үзлэгийн явцад хүүхдүүдийн шүдний цоорол, шүдэнд тогтсон өнгөр их байгаа нь амны хөндийн эрүүл мэндийн асуудал тулгараад байгааг илтгэж байна. Мөн хүүхдүүдэд шүдний гажиг засал харьцангуй их байгаа нь эмчилгээний явцад ажиглагдлаа. Баяннуур сум шүдний эмнэлэггүй учраас ард иргэд нь шүдээ үзүүлэхийн тулд ихэвчлэн Улаанбаатар хот эсвэл сумын төвөөс 80 км зайд байрлах аймгийн төвийг зорьдог юм байна” гэв.

Сонирхуулахад, “Шүдний эрүүл мэнд – Боловсролын үндэсний сан” ТББ амны хөндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалт гэсэн хоёр чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус сайн дурын байгууллага аж.

Хуваалцах