Б.Бат-Эрдэнэ аварга тусгаар тогтнолын одонгоор шагнуулжээ
УИХ-ын гишүүн, даяар дуурсагдах далай даян дархан аварга Д.Бат-Эрдэнэ Тусгаар тогтнолын одонгоор шагнууллаа. Монгол Улсад Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны болон Улс тунхагласны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан МАН-ын дарга М.Энхболд 10 хүнийг дээрх одонгоор шагнасан байна.
Мэдээллийн алба

Тусгаар Тогтнолын одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, МАН-ын ахмад гишүүн Дэмбэрэлийн Дамдинсүрэн, Шаравын Галсан, мөн МАН-ын ахмад гишүүн Дэлэгийн Цэвэлдорж, Шадар сайд асан Бадрахын Шаравсамбуу, Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд асан Цэдэн-Ишийн Намсрай, Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга асан Бадарчийн Түмэнхишиг, Ардын Их хурлын депутат асан Ядамжавын Цэнджав, Соёлын тэргүүний ажилтан Нямын Сумъяа, Дархан-Уул аймгийн 16 дугаар үүрийн ахмад Лхамсүрэнгийн Балган нар гардан авчээ.