Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Бат-Эрдэнэ “Naia” дивизионд гурван жил дараалан босоо байлаа

Спортын мастер Б.Бат-Эрдэнэ тус тэмцээнд энэ жил таван барилдаан хийж сүүлийн гурван жил дараалан үндэсний аваргаар тодорсон төдийгүй шилдэг бөхийн шагналыг хүртэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Бат-Эрдэнэ “Naia” дивизионд гурван жил дараалан босоо байлаа
Б.Бат-Эрдэнэ “Naia” дивизионд гурван жил дараалан босоо байлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын “Доан” их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан, Монгол залуу Болдмаагийн Бат-Эрдэнэ энэ сарын 4-5-нд Канзас мужийн Вичита хотод болсон АНУ-ын их дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионы үндэсний аварга шалгаруулах тэмцээн 141 lbs буюу 63.96 кг-ын жинд түрүүллээ.

Спортын мастер Б.Бат-Эрдэнэ тус тэмцээнд энэ жил таван барилдаан хийж сүүлийн гурван жил дараалан үндэсний аваргаар тодорсон төдийгүй шилдэг бөхийн шагналыг хүртэв.

Тэгвэл “Доан” их сургуульд сурдаг Монгол бөхчүүдээс Б.Одгэрэл 130 кг-ын жинд дөрөвдүгээр байрт орж Ц.Чингэс 71.2 кг-д тэмцээнээ дуусгасан юм.

Хуваалцах