Б.Бат-Өлзий, О.Хангай нар зургаа давж, Улсын харцага цолоо баталлаа
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа үргэлжилж байна.
Тус даваанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн заан Э.Энх-Амгалангаар, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай аймгийн харцага Б.Сосорбарамаар, Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Улсын харцага Н.Золбоо Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Ө.Батзулаар тус тус зургаа давж, Улсын харцага цолоо баталлаа.


















