Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Бат-Өлзий: Ялангуяа 5-6-гийн даваанд тунах магадлал өндөр

Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Монгол Улсын начин С.Багахүүгийн удирдлага дор заалны бэлтгэлээ 2016 оноос бэлтгэлээ хийж байгаа бол наадмын бэлтгэлдээ энэ жил анх удаа хамтран гарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Бат-Өлзий: Ялангуяа 5-6-гийн даваанд тунах магадлал өндөр
Б.Бат-Өлзий: Ялангуяа 5-6-гийн даваанд тунах магадлал өндөр. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Энэ цаг үед бөхийн галуудаар явж сурвалжлага хийх үедээ Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзийгөөс тодруулга авахад дараах хариултыг өгсөн юм.

Тэрбээр Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний бөхчүүдтэй Харзтайн "Мандал" амралтын зүүн суганд гал болон гарсан байв.

Залуу харцага Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Монгол Улсын начин С.Багахүүгийн удирдлага дор заалны бэлтгэлээ 2016 оноос бэлтгэлээ хийж байгаа бол наадмын бэлтгэлдээ энэ жил анх удаа хамтран гарчээ.

Б.Бат-Өлзий: “Бэлтгэлд гарч ирээд 10 орчим хонож байна. Бэлтгэл одоо яг сайхан жигдрээд янзтай болж байна” гэсэн юм. Тэгэхээр нь “Таныг бөх сонирхогчид “Салхи нь зөв эргэвэл Бат-Өлзий түрүүлнэ дээ” гээд байгаа. Сэтгэлзүй болон мэдрэмжинд тань ямар нэг юм бодогдож байна уу” гэхэд “Учраа болгон хамгийн хүчтэй өрсөлдөгч. Ялангуяа 5-6-гийн даваанд тунах магадлал өндөр байгаа. Хичээж барилдана аа” гэв.

Хуваалцах