Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Батхишиг алтан медаль хүртлээ

Б.Батхишигийн хувьд саяхан ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Батхишиг алтан медаль хүртлээ
Б.Батхишиг алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний ахмадын М-1 ангиллын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд А.Цэдэнсодном шахалтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол М-2 ангиллын 74 кг-ын жинд Х.Амарсанаа хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарав. Тэрбээр уг тэмцээний Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байна.

Мөн залуучуудын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг шахалтын төрөлд цээжнээс 75 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ.

Б.Батхишигийн хувьд саяхан ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.

Хуваалцах