Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Батхишиг Пауэрлифтингийн ДАШТ-ий медальтай Монголын анхны эмэгтэй тамирчин  боллоо

Б.Батхишиг суултын төрөлд 157 кг-ыг амжилттай өргөснөөр Пауэрлифтингийн залуучуудын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Батхишиг Пауэрлифтингийн ДАШТ-ий медальтай Монголын анхны эмэгтэй тамирчин  боллоо
Б.Батхишиг Пауэрлифтингийн ДАШТ-ий медальтай Монголын анхны эмэгтэй тамирчин  боллоо. Зураг: МҮОНРТ

Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд Туркийн нийслэл Станбул хотод болж байна.

Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин өрсөлдөж буйгаас залуучуудын суултын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг хүрэл медаль хүртлээ.

Б.Батхишиг суултын төрөлд 157 кг-ыг амжилттай өргөснөөр Пауэрлифтингийн залуучуудын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна.

Хуваалцах