Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Батрэгзэдмаа: "Очир эрхшээгч" роман "Kindle Scout" номын агентлагт хэвлэгдвэл нэлээд маргаан тарина

Сарын турш байрлах ёстой юм билээ. Одоогоор 12200 уншигчийн саналтай явна. Үүний 36 хувь буюу 4600 нь гадаадын, 64 хувь буюу 8100 нь Монголчуудаас авсан байна. Мөн яг одоогийн байдлаар 15-д жагсаж байна. Үлдсэн 12 хоногт 20 мянган уншигчийн санал авч чадвал дээрх эрхийг өвөртөлнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Б.Батрэгзэдмаа: "Очир эрхшээгч" роман "Kindle Scout" номын агентлагт хэвлэгдвэл нэлээд маргаан тарина
Б.Батрэгзэдмаа: "Очир эрхшээгч" роман "Kindle Scout" номын агентлагт хэвлэгдвэл нэлээд маргаан тарина. Зураг: МҮОНРТ

Зохиолч, яруунайрагчБ.БатрэгзэдмаагийнОчирэрхшээгчроманАмазоны "Kindle Scout" номынагентлагтөрсөлдөжбайна. Дэлхийнолонзохиолчдээрхагентлагтномоохэвлүүлэхийнтулдуншигчдаасааонлайнаарсаналхураадагжурамтай. Манайулсынуранбүтээлчдээстэрбээранхдагчболж, өнгөрсөнжилхэвлүүлсэнбүтээлээрээийнхүүөрсөлдөжбуйдньбаярхүргэж, цөөнасуултадтодруулгаавлаа.

-"Kindle Scout" номынагентлагтхэвлүүлэхэрхийнтөлөөхсаналасуулгадхэзээнээсөрсөлдөжбайнавэ?

-18 дахь өдрөө үргэлжилж байна. Миний энэхүү роман Амазоны номын ертөнцөд огт танил биш. Учир нь би Ази хүн. Ази азидаа Монгол зохиолч. Бид гадаадын ихэнх улсын иргэнд "Чингис хаан гэж мэдэх үү" гэснээр Монгол орноо таниулахыг хичээдэг. Бид цөөнхи үндэстэн. Биднийг хөгжиж буй орон хэмээдэг. Морьтны наадмаар минь жилд нэг удаа нэлээд сонирхдог. Энэ маань дэлхийн дийлэнх иргэдийн дотор төдийлөн танигдаагүй.
Бидний хэл соёл, ялангуяа алтан сайхан босоо Монгол бичиг минь мөхөж буй хэл соёлын жагсаалтад орсон. Даяарчлалын улмаас үндэстний цөөнхүүдийн хэл соёл өдрөөс өдөрт мөхөж, сүйрч байна. Монголчууд бид мөн л дэлхийн цөөнхийн шүтэн биширдэг "Бурхан шашин"-т номт улсын нэг. Өдгөө дэлхий дахин шинжлэх ухааны элдэв оргилд хүрч чадсан боловч техник технологийн хүчээр нээсэн бүхэн нь хэдийн буддын ном сударт бичээстэй буйг одоо л эргэн харж байна. Миний "Очир эрхшээгч" роман хэрвээ хэвлэгдвээс нэлээд маргаан тарина гэдгийг би ойлгож байгаа. Учир нь Монголчууд бидэнд хүн төрөлхтний оюуны асар их нууцын сан хөмрөг бий. Бүтээл маань түүнийг дөнгөж л сөхсөн. "Очир эрхшээгч" роман хүн төрөлхтөнг гадаад хөгжлөө эцэслээд дотоод гэгээрэл рүү зорих ёстойг сануулахыг хүссэн эгэл нэгэн Монгол зохиолчийн оюун санаа, дуу хоолой билээ. Энэ бол Монголчууд бидний агуулж яваа, өртөөлөн тээж яваа хүмүүний авралын зам мөрийг заах бидний өндөр дээдсийн өв юм. Үүний төлөө би Монголын ард түмнээсээ Амазоны санал асуулгад оролцож "Очир эрхшээгч" романыг дэмжихийг хүсч байна.

10758_1429940960575994_244243128_n

-Энэроманыгзаримхүнуншижамжаагүйньмэдээж. Тиймээстэдэндхандажхэлэхэдтаүүндээюугонцолжбичсэнээсонирхуулаач ...

-Монголчууд маань нэгэнтээ дэлхийг эрхшээж, Мөнх тэнгэрийн ясу ёс, зарлигаар хүн төрөлхтнийг засаглаж, Эзэнт гүрнийг байгуулан улмаар "Бурхны номт орон" болж ариусал гэгээрлийн замыг бүтээн явсны түүхийг гэрчлэх бөгөөд өндөр төрөлхийт Монгол хүмүүс энэ газраас гэгээрлийн их хүчийг олж, мөнхүү олон богд дээдэс, хутагт, хувилгаан гэгээнтнүүд төрсний гайхамшгаас өгүүлдэг. "Очир эрхшээгч" роман нь Дорны гүн ухаан, дээдийн номын гүн увидас хийгээд Мэргэд гарсан манай Монгол "Номт орон"-ы нууц хүч чадал, ариун ангид оршихуйн мөн чанарыг нээн харуулахыг хичээсэн. Энэ ном, энэ түүх өдгөө дэлхийд дахин тодроосой хэмээн бичгийн хүмүүн би бээр хүсэн мөрөөддөг билээ.

-Амазоныномынталбартхэрудаанбайрлахёстойвэ. ХэдэнхүнийсаналавчгэмээнАНУдахьдэлхийнтомзахзээлболсонАмазоны "Kindle Scout" номынагентлагтхэвлэгдэхэрхтэйболохвэ?

-Сарын турш байрлах ёстой юм билээ. Одоогоор 12200 уншигчийн саналтай явна. Үүний 36 хувь буюу 4600 нь гадаад, 64 хувь буюу 8100 нь Монголчуудаас авсан байна. Мөн яг одоогийн байдлаар 15-д жагсаж байна. Үлдсэн 12 хоногт 20 мянган уншигчийн санал авч чадвал дээрх эрхийг өвөртөлнө. Миний ном “VAJRA the key holder to the universe ” хэмээх нэртэйгээр өрсөлдөж байгаа.

-Тэгээд 20 мянгаасдээшсаналавсанхэдэнномхэвлэгддэгюмбол ...

-Эхний 20 номыг хэвлэдэг гэсэн. Сонирхуулахад Монголд 14 мянга хэвлэгдсэн шүү дээ.

-Хэчнээнорныуранбүтээлчбүтээлээрээөрсөлдөжбайгаабол ...

-Ихэнх улсын уран бүтээлчийн бүтээл өрсөлдөж байгаа гэсэн. Нэлээд хатуу шүүлтүүртэй бололтой. Жишээ хэлэхэд Жак Уольтэрфорд гэдэг Америк хүний "Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Чингис хаан" ном Америкт суугаа Монголчуудын дэмжлэгээр амжилтад хүрсэн байдаг.

-"Kindle Scout" номынагентлагтроманаахэвлүүлэхийнголзорилгоюувэ?

-Монголын уран зохиол гадаадад танигдах нь чухал. Дорны их яруу найрагч Б.Явуухулан найрагч “Хүлэг минь шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж хэлсэн байдаг даа. Тэр хүмүүн энэ үгээ зүгээр ч нэг хэлээгүй бололтой. Монголын утга зохиолын тэмүүлэлийг, хойч үедээ ерөөл өргөхийн зэрэгцээ хатуу захиас юм гэж би ойлгодог.

Уншигч та дээрх бүтээлд саналаа өгөхийг хүсвэл ЭНЭ линкээр орно уу.

https://kindlescout.amazon.com/p/45PLNOWPYDSW

Хуваалцах