Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн
1/5
Редакцын зочин

Б.Баттулга: Бид дэлхий дахинд морин хуур хөгжмөөр ялгарч ондоошно

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 9 минут
Б.Баттулга: Бид дэлхий дахинд морин хуур хөгжмөөр ялгарч ондоошно
Б.Баттулга: Бид дэлхий дахинд морин хуур хөгжмөөр ялгарч ондоошно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Консерваторын дуулаачийн тэнхимийн (Концертмейстер) Морин хуурч багш Б.Баттулгыг редакцын зочин буландаа урьж ярилцлаа.

-Морин хуур хөгжимтэй хэзээнээс тоглож эхэлсэн бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Би морин хуур хөгжимтэй 1996 оноос эхэлж холбогдсон. Миний өвөө хөгжмийн зохиолч Д.Батцэнгэл Улсын ардын дуу бүжгийн чуулгыг удирдаж, даргаар олон жил ажилласан.

1956 онд Шанхайн Консерваторт Монголоос хоёр хүн төгссөн, түүний нэг нь миний өвөө. Миний аав Украйн улсын Киев хотод Чайковскийн нэрэмжит хөгжмийн академийг аккордеонист мэргэжлээр 1996 төгсөж, Монголдоо ирээд намайг урлагийн чиглэлээр сургах шийдвэр гаргаж тухайн үеийн Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын Консерваторын морин хуурын ангид оруулж байсан. Тухайн үед би морин хуур хөгжмийг анх удаа харж, гайхаж байлаа.Ингэж л морин хуур хөгжимтэй холбогдож эхэлсэн дээ.

893207941_2336532853837708_6439034605314424466_n

-Таны хувьд морин хуурын ангийг өөрийн сонирхлоор сонгож суралцсан уу?

-Миний бага нас ОХУ-д өнгөрсөн учраас үндэсний хөгжмийн талаар ямар ч ойлголт байхгүй байсан. Аавыг оюутан байхад Киевт хөгжмийн академид төгөлдөр хуур, олон улсын хүүхдийн найрал дуунд (хор) ордог байсан.

Анх суралцаж байх хугацаанд нэлээд хүндрэлтэй зүйлүүд байсан. ОХУ-д 4-р ангиа төгсөөд эх орондоо ирж байлаа. Монголдоо ирээд 5-р ангидаа шууд орж чадаагүй. Тухайн үед Монгол хэлээр сайн ярьж, уншиж чадахгүй байсан. Ер нь иймэрхүү хүндрэлүүд багагүй байсан шүү.

Морин хуурын ангийг сонгож суралцахад өвөө аав, эмээ нарын минь  нөлөө их байсан. Үндэсний хөгжим болох  морин хуур хөгжмөөр суралцаж эхлээд хөгжимдөө дурлаж, өнөөдрийг хүртэл суралцаж явна даа.

-Морин хуур хөгжмийг суралцаж байх хугацаанд бэрхшээлтэй зүйл багагүй байсан гэж байна. Морин хуур хөгжмийн гоё сайхныг хэзээнээс мэдэрч эхлэв?

-Морин хуурыг хөгжмийг 1996 онд анх хараад ямар гоё хөгжим бэ гэж бодож байлаа. Анх харсан цагаас хойш өнөөдрийг хүртэл суралцаж гоё сайхныг мэдрээд явж байна. Анх СТА Ц. Амаржаргал багшийн удирдлага дор шавь нь болж МУГЖ Л.Идэрбат өвгөн багшийнхаа удирдлага дор 2009 төгсөж. Одоо Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү багшийн удирдлага дор магистраар суралцаж байна.

898582917_1556956462865040_7255918441641044488_n

Ардын хөгжим буюу үндэсний өв соёлыг сураад ханашгүй юм. Төгөлдөр хуур дэлхийн хөгжмийн хаан гэж явдаг бол морин хуур Монгол Туургатны хаан хөгжим нь юм. Хууртай айл бүтэн айл. Хуургүй айл хугас айл байдаг гэдэг ардын сайхан зүйр  үг байдаг. Монгол хүн морин хуураар тодорхой хэмжээнд татаж, тоглодог байгаасай гэж бодож явдаг.

2014-2023 он хүртэл БНХАУ-ын Өвөр Монголд ажиллаж амьдарсан. Энд ажиллаж байх хугацаандаа Монгол хөгжим, Монгол хүний оюун санааг илүү тод ойлгосон. Бид дэлхий дахинд морин хуур хөгжмөөр ялгарч ондоошно.

-Таны хувьд хэчнээн уран бүтээл туурвиж байна. Уран бүтээлийн талаар?

-Олон сайхан уран бүтээлчидтэй хамтарсанр нэлээгүйд уран бүтээлийг хийсэн. Мөн өөрийн соло уран бүтээлүүд ч бий. Тухайлбал, Нүүдэл, Мялд богдын дуулал, Хөх гал гэх зэрэг хэд хэдэн уран бүтээлүүдийг хийлээ.Мөн "Мөрч" киноны аялгууг хуурдлаа. Удахгүй Монгол улсын төрийн шагналт Б.Мөнхболдын ахынхаа зохиож өгсөн "Ногоон дарь эх" бүтээлээ түмэн олондоо хүргэх гэх мэт ажлуудтай байгаа.

Screenshot 2026-11-11 090705

Дууны урлагт хамгийн чухал зүйлийн нэгэн хөгжим. Үндэсний урлаг морин хуур уртын дуу хоёр хамгийн төгс зохицдог. Бусад дуу бүжигтэй хэр зохицдог бол?

-Монгол аялгууг морин хуургүй зүйрлэх боломжгүй. Тэр дундаа уртын дуу, ардын дуу, хөөмий, Бий биелгээг морин хуурын аялгуун дээр хамгийн төгс зохицол болдог. Уртын дуу бий биелгээ, хөөмийг морин хуур хөгжимгүйгээр төсөөлөх ямар ч боломжгүй. Морин хуурыг уламжлалт аргаар буюу адууны сүүлтэй ширэн цартай хуур илүү төгс дуугардаг байгаа.

-Одоо морин хуурын хийц хэв маяг нь орчин үеэ дагаад өөрчлөгдөж байна уу. Уламжлалт  ширэн цартай хуур цөөхөн болсон уу?

-Уламжлалт ширэн цартай хуур нэг хэсэг тасарсан. 2005 оноос уртын дууны буянаар буцаж сэргэсэн гэж хэлж болно. Тухайн үед тасарч,хоцрогдсон гэж ад үзэгдэж байсан ширэн цартай хуураа дахин сэргээж сургалтад нэвтрүүлж байсанаараа би одоо ч гэсэн дотроо баярлаж бахархал төрдөг юм.

-Морин хуур урлаач манайд хэр олон байдаг бэ?

-Мэргэжлийн морин хуур урлаачид гарын арван хуруунд багтах л байгаа. Харин бэлэг дурсгал болон сувинер нь хуур хийдэг хүмүүс зөндөө байгаа байх. Манай мэргэжлийн урлаачид чимээгүй бүтээлээ хийж  байдаг агуу хүмүүс шүү дээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Байгальжав ах маань мөн Хан Мюзик-н Д.Уламбаяр  ах минь морин хуурын дэвшилт технологийг хэрхэн нэвтрүүлэх  талаар ажиллаж, хуураа бүтээж  байна гэх мэт сайхан улсууд бий дээ.

-Морин хуур хөгжмийг сонирхож хичээллэж байгаа залуучууд хэр олон байна?

-Миний оюутан байх үед морин хуурыг сонирхож хичээллэж байсан хүмүүс их цөөхөн байсан гэж санагддаг. Харин 2005 оноос эхэлж морин хуурыг сонирхож эхэлсэн хүмүүсийн тоо  нэмэгдсэн. Одоо бол хүүхэд бүр морин хуур сурах сонирхолтой болсон байна. Энэ бол маш том ололт юм.

893426630_3639036062932852_6041675123536854361_n

-Манайд мэргэжлийн морин хуурчид хэр олон бэ?

Энэ цагийн өнгөлж яваа сайхан уран бүтээлчид олон бий. Д.Шинэцог-гени багын найз маань  Н.Жигжиддорж дүү маань Р.Амарбаяр ах, Б.Батсайхан ах маань гэх зэрэг маш олон сайхан морин хуурчид бий. Эдгээр морин хуурчид өөрсдийнхөө цаг үед өөрсдийгөө тамгалсан.

-Морин хуур хөгжмийг нутгийн аялгуугаар өөр өөр өнгө аястай тоглодог уу?

-Нутаг нутгийн аялгуугаар тоглодог гэж хэлж болно. Нэг аялгууг хоёр өөрөө татдаг. Ер нь үндэс угсаагаар ялгаатай байдаг. Бүх аймагт уртын дуутай. Гэхдээ ая аялгуу донж маяг нь өөр өөр байдаг. Жишээлбэл, Хөөмий бий биелгээ баруун нутаг руу түлхүү түгээмэл байдаг.

Морин хуур ямар ч хөгжимтэй зохицож тоглож болдог. Тэр дундаа ятга хөгжимтэй илүү гоё зохицож, маш тансаг сонсогддог. Надад бол хөдөө хээр байгалийн сайханд морин хуураа тоглох хамгийн сайхан байдаг. Байгалийн сайханд морин хуурыг ямар ч хөгжимтэй хослохгүйгээр тоглох нь хамгийн амьд оршихуй юм.

-Таны ярианаас хүүхэд залуучууд морин хуурыг их сонирхож хичээллэж тоглож байгаа гэж байна. Ер нь морин хуураар хичээллэхдээ юуг илүү анхаарах ёстой бэ?

-Одоо цахим орчин хөгжөөд ямар ч зүйлийг сурах боломж бий болсон. Хамгийн гол нь зөв оновчтой сурах нь чухал. Ер нь бол ажиглаж судалж сурах зүйл нэлээд хэрэгтэй мэт. Энэ хөгжим маш нарийн утга учир ёс заншлыг бэлгэшээж байдаг гэдэг ойлгох чухал.

894058798_1157567626621327_6579479204238386660_n

Морин хуурыг аялгууг сонсоод Монгол хүн бүхэн омогшдог шүү дээ. Морин хуурыг сурах сонирхолтой болж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н. Багабанди морин хуурыг айл бүр гэртээ залах зарлиг гаргаж байсан. Хамгийн сүүлд У.Хүрэлсүх ерөнхийлөгч маань зарлиг буулгаж Үүнийг ЕБС-иуд нэлээд ач холбогдол өгч морин хуурын сургалт, дугуйлангууд олноор нэмэгдэж хичээллэдэг болсон. Ер нь бол морин хуур хөгжмийн ертөнц нэлээд өргөжиж байгаа гэж хэлж болно.

-Урлагт уналт,сэргэлтийн үе гэж байдаг. Морин хуурын хувьд уналтын үе гэж бий юу?

-Миний хувьд морин хуурын хөгжмийг уналтын үетэй гэж ярихгүй. Ер нь бол хуурчид л ховордсон үе гэж байсан болов уууу. Морин хуурын хөгжлийн үйл явц тогтмол үргэлжилж ирсэн. Одоо ч үргэлжилж байгаа. Тоглож сурах сонирхолтой хүн олон бий болсон. Манай “The HU” хамтлаг дэлхийд таниулж байна. Өмнө нь Алтан ураг, Хөсөгтөн, Домог гэх мэт маш олон хамтлагууд тухайн цаг үедээ дэлхийд Монголын урлагаа таниулж байсан.

-Энэ хөгжимд хамгийн их дутагдаж байгаа зүйл бий?

-Манайд ширэн цартай хуур нэг үеийг бодвол нэлээд сайн дэлгэрч байгаа. Нийт хуурчдадаа уриалахад ширэн цартай хууртаа адууны сүүлээ татацгаая гэж уриалмаар байна. Орчин үеийн морин хуурын дуугаралт хийл хөгжим шиг нарийхан дуугарч байна. Морин хуурыг дэлхийн хөгжим болгох зорилго тавьж байгаа. Гэхдээ морин хуур өтгөн Монгол дуугаралтай байвал сайхан байна гэж би хувьдаа боддог доо.

Screenshot 2026-11-11 091437

-Яриагаа таны хүүхэд нас дурсамжаар үргэлжлүүлье. Таны хүүхэд нас ОХУ-д өнгөрсөн гэж байна?

ОХУ-д өвөө, эмээ, аав, ээжтэйгээ байсан. Урлагийн гэр бүлд төрж өссөн учраас  урлагт их ойр байсан. Бусдын л адил хүүхэд нас өнгөрсөн дөө.

-Та эцэг эхээс хэдүүлээ бэ?

-Би эцэг эхээсээ 5-лаа. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй. Би айлын том нь 4 нь сайхан дүүтэй хүн.

Би энэ удмынхаа урлагийн өвийг өвлөж уламжлах ёстой байсан байх. Одоо манай том хүү Монгол Улсын Консерваторт морин хуурын ангид Балган багшийн удирдлага дор суралцаж байгаа. Урлаг өвлөгдөж байдаг зүйл гэж боддог. Манай гэр бүлийн хүн маань уртын дуучин мэргэжилтэй.

893330438_1093735956816269_8237589365537763075_n

-Танай хүү морин хуурыг сонирхлоор сурч байна уу. Эсвэл та мэргэжлээ өвлүүлэх гэж оруулсан уу?

-Манай хүү хөгжмийн сонирхолтой байсан. Манай хүүхдүүд тоглоом бараг байдаггүй байлаа. Модоор морин хуурын хэлбэр дүрстэй тоглоомтой байсан. Түүнийг барьж тоглоод намайг тоглож байхыг нь хараад сурах сонирхол нэмэгдсэн. Би хүүгээ нэлээд ажигласан. Дургүй байвал би нэг их хүчлэхгүй гэж бодож байсан. Багаасаа уртын дуу морин хууртай зэрэгцэж өссөн учраас энэ чиглэлээр сурах сонирхолтой болсон байх гэж боддог.

-Танай гэр бүлийн хүн уртын дуучин мэргэжилтэй гэсэн. Гэр бүлийн хүнтэйгээ хэзээ танилцаж байв?

-Манай гэр бүлийн хүн Соёлын дээд сургуулийн  уртын дуу ангийг суралцаж төгссөн. Уртын дуучин найзтайгаа ярилцаад  залуу уртын дуучдын бүлгэм байгуулж байсан. Монголын радиогийн алтан фонтонд дуу бичүүлж  байсан. Тухай цаг үед ханьтайгаа танилцаж байлаа. Ханьтай гэр бүл болоод 20 -иад жил болж байна. Манайх зургаан хүүхэдтэй, өнөр олуулаа болсон. Би хоёр уртын дуу морин хуурын буянд учирсан гэж бэлэгшээж явдаг.

893144375_28245938945079250_4023926503314042330_n

Гэр бүлээрээ 2014-2023 он хүртэл  БНХАУ-д ажиллаж амьдарсан. Өвөрмонголын урлагийн их сургуульд 4 жил ажилласан. Мөн Өвөрмонголын бугат хотод ЕБС-ийн сургуульд 4 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд эх орноо маш санасан. Гэрээний хугацааг дуусгаад эх орондоо ирээд Монгол Улсын Консерваторид ажиллаж байна.

Өвөрмонголд  морин хуурыг нэлээд сонирхдог юм байна уу?

-Хичээлийн программд заавал сурах ёстой гэж байдаг. Нэгдүгээр ангиас наймдугаар анги хүртлээ заавал сурна. Есдүгээр ангидаа улсын шалгалт өгдөг.  Намайг ажиллаж байхад үед ийм байсан.

-Та морин хуурч болоод ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Монгол Улсын Консерваториос эхэлж байсан. Хоёрдугаар курсын оюутан байхдаа морин хуурч багшаар ажиллаж эхэлсэн. Одоо ч мөн энэ сайхан сургуульдаа багшилж байна.

Screenshot 2026-11-11 092419

-Олон жил багшлаж байгаа учраас шавь олон байх?

- Морин хуурчаар тууштай хичээллэж байгаа 20 гаруй шавь бий.

-Ойрын зорилго төлөвлөгөө юу байна?

-Далд ертөнц, инэргийн аялгуунуудыг хуурдах ажлууд, эхэлж байна. Эхний ээлжинд бурханы сэдэвтэй аялгууг тоглож бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Морин хуур Монгол аялгуугаа сонсоод дотроо сүсэглээд явдаг болоосой гэж бодож хүсдэг учраас энэ чиглэлийг аялгуу бүтээлийг тоглох зорилго тавьсан.

Ярилцсан танд баярлалаа

Хуваалцах