Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн
1/5
Чөлөөт цаг

Цахим орчинд тархсан Энвидиагийн захирал Женсен Хуаны зураг хуурамч байжээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим орчинд тархсан Энвидиагийн захирал Женсен Хуаны зураг хуурамч байжээ
Цахим орчинд тархсан Энвидиагийн захирал Женсен Хуаны зураг хуурамч байжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын технологийн томоохон компани Энвидиагийн гүйцэтгэх захирал Женсен Хуаны өвөрмөц хийцтэй савхин хүрэм өмссөн гэрэл зураг цахим орчинд өргөн тархсан ч хуурамч болохыг тус компаниас мэдэгджээ.

Женсен Хуан БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй эмэгтэйтэй хувийн харилцаатай байсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орсон үед уг зураг тархсан байна. Зурагт тэрбээр өмнө нь өмсдөг байсан хар савхин хүрмээ гоёлын төмөр чимэглэлтэй, загварлаг хүрмээр сольсон мэт харагджээ.

Цахим хэрэглэгчид уг хүрмийг Францын загвар зохион бүтээгч Эди Слиманы «Сен Лоран» загварын ордонд ажиллаж байх үедээ бүтээсэн загвар хэмээн тодорхойлсон байна.

Гэвч Энвидиагийн төлөөлөгч Си-Эн-Эн агентлагт өгсөн тайлбартаа эдгээр зургийг хуурамч болохыг баталжээ. Зургийг Женсен Хуаны өнгөрсөн зургаадугаар сард БНСУ-ын Сөүл хотын Гимпо олон улсын нисэх онгоцны буудалд ирэх үеийн бодит гэрэл зургаас өөрчлөн бүтээсэн бололтой гэж мэдээлсэн байна.

Женсен Хуан хар савхин хүрмээрээ танигдсан бөгөөд өөрт нь 30–40 орчим ийм хүрэм байдгийг өмнө нь ярьжээ. Тэрбээр хувцас сонгоход цаг зарцуулахгүйн тулд ижил төрлийн хувцас өмсөхийг илүүд үздэг байна.

Си-Эн-Эн агентлагийн тэмдэглэснээр энэхүү үйл явдал хиймэл оюун ухааны технологи хөгжихийн хэрээр бодит болон засварласан гэрэл зургийг ялган танихад улам хүндрэлтэй болж байгааг харуулжээ.

Хуваалцах