Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн
1/5
Гадаад мэдээ

ОпенЭйАй компани 10.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОпенЭйАй компани 10.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ
ОпенЭйАй компани 10.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Зураг: МҮОНРТ

Хиймэл оюун ухааны ЧатЖиПиТи системийг хөгжүүлэгч ОпенЭйАй компани 2026 оны гуравдугаар улиралд 10.9 тэрбум ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүлээсэн талаар «Уолл стрит журнал» сонин мэдээлжээ.

Тус компанийн улирлын орлого өмнөх улирлаас 50 орчим хувиар өсөж, 10 тэрбум ам.долларт хүрсэн ч алдагдал нь буураагүй байна. Харин ч өмнөх улирлын 10.1 тэрбум ам.доллароос 10.9 тэрбум болж нэмэгджээ.

Компанийн орлого эрчимтэй өсөж байгаа хэдий ч үйл ажиллагааны зардал өндөр хэвээр байгаа нь санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлж байна. Хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх, тооцоолох хүчин чадлыг өргөжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа юм.

«Уолл стрит журнал» сонин дээрх мэдээллийг компанийн санхүүгийн баримтад үндэслэн нийтэлсэн бөгөөд ОпенЭйАй компани уг үзүүлэлтийн талаар тайлбар өгөөгүй байна.

Хуваалцах