Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн
1/5
Гадаад мэдээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Пит Хегсетийг огцруулах саналыг дэмжсэнгүй

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Пит Хегсетийг огцруулах саналыг дэмжсэнгүй
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Пит Хегсетийг огцруулах саналыг дэмжсэнгүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийг албан тушаалаас нь огцруулах саналыг Төлөөлөгчдийн танхим дэмжсэнгүй.

Төлөөлөгчдийн танхим арваннэгдүгээр сарын 10-нд санал хурааж, Хегсетийг огцруулах тухай найман үндэслэл бүхий саналыг Хууль зүйн хороонд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг 211 гишүүн дэмжиж, 204 гишүүн эсэргүүцсэнээр огцруулах асуудлыг шууд хэлэлцээгүй байна.

Огцруулах саналыг Бүгд найрамдах намын гишүүн Томас Мэсси санаачилсан юм. Тэрбээр Хегсетийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ираны эсрэг дайн эхлүүлсэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан болон бусад үндэслэлээр буруутгажээ.

Харин Пит Хегсет өөрийг нь огцруулах санаачилгыг улс төрийн жүжиг хэмээн нэрлэж, буруутгалыг няцаасан байна. Тэрбээр Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагааг хамгаалж, гаргасан шийдвэрүүдээ хууль ёсны гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хегсетийг дэмжиж буйгаа илэрхийлж, огцруулах оролдлого амжилтгүй болсныг сайшаасан байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Ираны дайныг эсэргүүцсэн иргэдийн байр суурь Конгрессын завсрын сонгуулийн үр дүнд нөлөөлжээ. Ардчилсан нам ирэх нэгдүгээр сард Конгрессын хяналтыг авсны дараа Хегсетийг огцруулах асуудлыг дахин хэлэлцүүлэх боломжтой юм.

Хуваалцах