Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Баярчимэг улсын мэргэн цол хүртлээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын Үндэсний сур харвааны эмэгтэй харваа өндөрлөлөө.

Mонгол наадам 2017

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Баярчимэг улсын мэргэн цол хүртлээ
Б.Баярчимэг улсын мэргэн цол хүртлээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын Үндэсний сур харвааны эмэгтэй харваа өндөрлөлөө.

Энэ жилийн баяр наадамд спортын мастер Б.Баярчимэг 40 сумнаас 34 онож, улсын мэргэн цолны болзол хангалаа. Тэрбээр Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Алдар” спорт хорооны тамирчин, Зэвсэгт хүчний 284 дүгээр анги, “Жем интернэйшнэл” компанийн харваач юм. Удаах байруудад спортын мастер Б.Аззаяа 33 оноогоор, улсын мэргэн Б.Пунсалдулам 31 оноогоор орж гарамгай, гоц мэргэн цолны болзол хангалаа.

Энэ жилийн баяр наадмын хоёроос тавдугаар байрын орсон харваачдын оноо тэнцсэн учраас товх харвасан юм.

ДАРААХ ДҮНТЭЙ ТАНИЛЦАНА УУ:

  1. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн харваач, ЖЕМ Интернэйшнл компанийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Б.Баярчимэг – 34 оноогоор түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангалаа.

  2. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, “Петровис” багийн харваач спортын мастер Б.Аззаяа 33 оноогоор гарамгай мэргэний болзол хангалаа

  3. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, 52 сургуулийн багш, “Мондэ” компанийн харваач, улсын мэргэн Б.Пунсалдулам 31 оноогоор гуравдугаар байрт орж, улсын мэргэний чимэг нэмлээ.

  4. Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэсийн ажилтан, “Алтандуулга” багийн харваач спортын мастер, аймгийн мэргэн Ц.Булган 33 оноогоор.

  5. Ховд аймгийн Буянт сумын уугуул, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, ОБЕГ “Аврагч” спорт хороо, Волтам компани эрч клубын харваач Я.Цэцэгбаяр 33 оноогоор айргийн тавд орлоо.

Хуваалцах