Б.Баярсайханы “Амрагийн тэнгэр” богино өгүүллэгийн цомог “мэндэлжээ”
Тус цомогт “Даш гуай”, “Галын зээ”, “Нүгэл”, “Үлдэх мөртэй”, “Үйлийн үрийн төлөөс”, “Амрагийн тэнгэр” хэмээх зургаан өгүүллэг багтжээ.
Мэдээллийн алба

МҮОНР-ийн захирал, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Бидэрийн Баярсайханы “Амрагийн тэнгэр” богино өгүүллэгийн цомог сонсогчдын хүртээл боллоо.
Тус цомогт “Даш гуай”, “Галын зээ”, “Нүгэл”, “Үлдэх мөртэй”, “Үйлийн үрийн төлөөс”, “Амрагийн тэнгэр” хэмээх зургаан өгүүллэг багтжээ.
Дээрх өгүүллэгийг Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Билгээ, уран уншигч Д.Сайнтод, Т.Энхдөл нар уншсан байна.
Сонирхуулахад тэрбээр 2012 оны Утгын чимэг наадамд “Үйлийн үрийн төлөөс” өгүүллэгээрээ аман хүзүүдэж байв. Гэхдээ өмнөх жил нь “Эртний явдал” өгүүллэгээрээ түрүүлж байсан билээ.


















