Б.Болортуяа маргааш дагаж барилдана
Тэгвэл түүний өрсөлдөгч хагас шигшээд Туркийн Бедиха Гуныг 6:4-өөр ялснаар манай бөх өнөөдөр дагаж барилдахаар боллоо.
Мэдээллийн алба

“Нур-Султан-2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа хүч үзэж буй, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа өнөөдөр дагаж барилдана.
Тэрбээр өчигдөр 1/8 шигшээд Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан ч шөвгийн наймд өнгөрсөн жилийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт АНУ-ын Жакарра Винчестертэй барилдаж 2:13-аар ялагдсан.
Тэгвэл түүний өрсөлдөгч хагас шигшээд Туркийн Бедиха Гуныг 6:4-өөр ялснаар манай бөх өнөөдөр дагаж барилдахаар боллоо.
Тэрбээр дагах барилдаанаа Кыргызстаны Мадина Надироватай хийх бөгөөд ялбал хүрэл медалийн төлөө Туркийн бөхтэй хүч үзнэ.


















