Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Б.Болорыг Сангийн сайдаар томилохыг дэмжив

Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай тогтоолын төслөө өргөн барьсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Болорыг Сангийн сайдаар томилохыг дэмжив
Б.Болорыг Сангийн сайдаар томилохыг дэмжив. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай тогтоолын төслөө өргөн барьсан билээ. Үүний дагуу УИХ-ын ээлжит бус чуулган сайд нарыг томилохоор ээлжит бусаар хуралдаж эхлээд буй. Харин өнөөдөр холбогдох байнгын хороод хуралдаж салбарын сайдад өргөн мэдүүлсэн гишүүдийн талаар хэлэлцэж байгаа юм. Тухайлбал, өнөө өглөө Төсвийн байнгын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлаар санал хэлэх гишүүн гараагүй тул Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Б.Болорыг томилуулах тухай танилцуулгыг хийв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан үг хэлсний дараа санал хураалт явуулав. Ингээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Б.Болорыг томилуулах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Түүнчлэн Сангийн сайдаар Б.Болорыг томилуулах тухай Төсвийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Хуваалцах