Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Буджаргал “Across the years” зургаан өдрийн гүйлтэд түрүүллээ

Он дамжин зохион байгуулагддаг тус тэмцээнд холын зайн гүйгч Бямбаагийн Буджаргал оролцож, 745 км гүйж түрүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Буджаргал “Across the years” зургаан өдрийн гүйлтэд түрүүллээ
Б.Буджаргал “Across the years” зургаан өдрийн гүйлтэд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Аризона мужид “Across the years” зургаан өдрийн гүйлт 2022 оны арванхоёрдугаар сарын 28-наас 2023 оны нэгдүгээр сарын 3-нд боллоо. Он дамжин зохион байгуулагддаг тус тэмцээнд холын зайн гүйгч Бямбаагийн Буджаргал оролцож, 745 км гүйж түрүүллээ.

Тэрбээр тус тэмцээн гурав дахь удаагаа түрүүлж байгаа бөгөөд анх 2019 онд, өнгөрсөн удаад буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2022 оны нэгдүгээр сарын 7-ны хооронд буюу арван өдөр зохион байгуулагдахад 1111 км зам туулж, мөн түрүүлж байсан юм.

Сонирхуулахад, холын зайн гүйгч Б.Буджаргал нийт 17 дахь тэмцээндээ түрүүлж байна.

Хуваалцах