Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Буджаргал холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд түрүүлжээ

Тэмцээн зургаан өдрийн турш үргэлжилж, тамирчид 24 цаг 72 цаг гэсэн ангиллаар оролцсон аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Буджаргал холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд түрүүлжээ
Б.Буджаргал холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд түрүүлжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Аризона мужид болсон холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд ОУХМ, гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал түрүүлжээ.

Тэрбээр 485 миль буюу 787 км гүйж нэгдүгээр байр эзэлсэн байна. Б.Буджаргал уг тэмцээний өмнө хэт холын зайн гүйлтийн 10 өдрийн тэмцээнд түрүүлж, дэлхийн аварга болж байсан юм.

Тус мужийн Фийникс хотноо зохиогдсон энэхүү холын зайн марафонд ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар ч оролцсон байна. Тус тэмцээнд 30 гаруй улсын 300 орчим тамирчин хурд хүч, тэсвэр хатуужил гарган өрсөлджээ.

Тэмцээн зургаан өдрийн турш үргэлжилж, тамирчид 24 цаг 72 цаг гэсэн ангиллаар оролцсон аж.

Тэмцээнд оролцогчид 1,6 км тойрог замаар зургаан өдөр зургаан шөнийн турш тасралтгүй гүйж хамгийн олон км замыг туулсан оролцогч ялагч болдог дүрэмтэй ажээ.

Хуваалцах