Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Бунданы хонгор азарга

Орон нутгийн чанартай наадамд олон удаа түрүү, айраг хүртэж байсан хурдан азарга байлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Бунданы хонгор азарга
Б.Бунданы хонгор азарга. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Нав Болдбаатарын Бундан хонгор азаргыг ялангуяа хурдан морь сонирхогчид андахгүй биз ээ.

Уг азарганы эцэг тал нь Соёо хэмээх Гомбосүрэнгийн саарал азарганы төлийн төл, эх тал нь Зааны Наваанчүлтэмийн Батмөнх агсны адууны угшилтай хүрэн гүү юм.

Орон нутгийн чанартай наадамд олон удаа түрүү, айраг хүртэж байсан хурдан азарга байлаа.

Энэ азарганы төл нь Монгол Улсын тод манлай уяач С.Төмөр-Очирын зэгэл хязаалан Сүхбаатар аймаг байгуулагдсаны 70 жилийн ой, Зүүн бүсийн хурд наадамд түрүү магнайд хурдалсан билээ.

Хуваалцах