Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Бямбадорж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо

Манай бөх цаг дуусахаас 10 гаруй секундын өмнө 4:6-гаар хожигдож явсан. Мордох мэхээр дөрвөн оноо авч, улмаар өрсөлдөгчөө цэвэр дарж ялалт байгуулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Бямбадорж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо
Б.Бямбадорж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-д анх удаа зодоглож буй, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж өнөөдөр дагах барилдаанаа Европын анхдугаар наадмын хүрэл, ЕАШТ-ий мөнгөн медальт Туркийн Мустафа Кайятай хийж цэвэр яллаа.

Манай бөх цаг дуусахаас 10 гаруй секундын өмнө 4:6-гаар хожигдож явсан. Мордох мэхээр дөрвөн оноо авч, улмаар өрсөлдөгчөө цэвэр дарж ялалт байгуулав.

Ингэснээр Б.Бямбадорж манай цагаар шөнийн 00:00 цагт өнгөрсөн жилийн дэлхийн Гүржийн Зураб Якобишвилитэй хүрэл медалийн төлөө барилдана.

Хуваалцах