Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Чимидцэрэн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв

Б.Чимэдцэрэн хэвтээгээс 357 кг туйван өргөснөөр дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон бөгөөд тэрбээр өмнө нь ДАШТ-ээс мөнгө, Азийн гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Чимидцэрэн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв
Б.Чимидцэрэн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Зураг: МҮОНРТ

Өмнөд Африкт пуэрлифтингийн хэвтээ шахалтын ахмад, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын баг тамирчид хос алт, мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээний насанд хүрэгчдийн +120 кг-ын жинд Б.Чимидцэрэн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.

Б.Чимэдцэрэн хэвтээгээс 357 кг туйван өргөснөөр дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон бөгөөд тэрбээр өмнө нь ДАШТ-ээс мөнгө, Азийн гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм.

Мөн -120 кг-ын жинд дэлхийн аварга Б.Алтангэрэл мөнгөн медаль хүртжээ. Хэдхэн хоногийн өмнө энэ тэмцээний ахмадын 105 кг-ын жингийн ангилалд Б.Ууганбаяр алт, Ц.Баярхүү мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан.

Ийнхүү Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 2018 оны хэвтээ шахалтын хэрэглэлтэй төрлийн ДАШТ-д төрийн дуулалаа хоёронтоо эгшиглүүлж, төрийн далбаагаа хоёронтоо мандууллаа.

Хуваалцах